ӨМНӨГОВЬ: "Кантон файр" олон улсын үзэсгэлэн худалдаанд үйлдвэр эрхлэгчид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-27 16:54:25

Даланзадгад /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулж байгаа "Кантон файр" олон улсын үзэсгэлэнд Өмнөговь аймгаас 60 гаруй ЖДҮ эрхлэгчид оролцлоо.

"Кантон файр" олон улсын үзэсгэлэн жил бүрийн хавар, намрын улиралд БНХАУ-ын Гуанжоу хотод болдог бөгөөд 113 дахь удаагийн импорт, экспортын яармаг худалдааг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 3 үе шаттай зохион байгуулах ба шат бүрийг 5 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. 



Тодруулбал 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд цахилгаан бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлэг, тээврийн хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, машин механизм, техник хэрэгсэл, барилгын материал, химийн бүтээгдэхүүн, эрчим хүч, 4 дүгээр сарын 29-27-ны өдрүүдэд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс, гэрийн тохижилтын үзэсгэлэнг дэлгэнэ. Харин 5 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нэхмэл болон хувцас, гутал, оффис, ачаа тээш, чөлөөт цагаа өнгөрүүлэх бараа, эм, эрүүл мэнд, хоол хүнс зэрэг бүтээгдэхүүнүүдий үзэсгэлэнг гаргахаар төлөвлөжээ.

Үзэсгэлэн худалдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 1957 мянга гаруй оролцогч оролцохоор иржээ.


Даланзадгад сумын  “Ингэн тагш” ХХК-ийн захирал М.Энхгэрэл

Олон улсын үзэсгэлэнд оролцож төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзэж туршлага судаллаа. Үнэхээр олон улсын хэмжээний том үзэсгэлэн болдог юм байна. Тэгэхээр энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа худалдаа үйлчилгээ эрхлэгчид чиглэл чиглэлийнхээ хэсэгт очиж үзэх бүрэн боломжтой. Миний хувьд ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн хэсгийг үзэж танилцаж байна. Энд бүх төхөөрөмж байхаас гадна сав баглаа боодол хамтдаа байгаа нь их таалагдлаа. Сонирхож байгаа үйлчилгээгээ нэг дороос бүрэн авч чадахаар зохион байгуулсан нь их ач холбогдолтой санагдсан.




Даланзадгад сумын  “Тэнгэрийн мэлмий” ХХК-ийн дэд захирал Ц.Батпүрэв

Тус үзэсгэлэн худалдаанд хоёр дахь өдрөө оролцож байна. Манай компани барилгын туслах материал, болон говийн эко бүтээгдэхүүнээр үнэртэн үйлдвэрлэдэг. Бид хамгийн сүүлд компанидаа нийлүүлсэн тоног төхөөрөмжөө илүү томруулах бусад хөдөлмөр хөнгөвчилсөн хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг судалж мэдэхээр үзэсгэлэнд оролцож байгаа. Энэхүү үзэсгэлэнд бидний хайж байгаа тоног төхөөрөмжүүд хангалтай төрөл бүрээрээ байдаг юм байна. Миний хувьд олон шинэ шинэ технологиудын талаарх мэдээлэлийг эндээс олж харж мэдэрлээ. Цаашлаад орон нутагтаа шинэ, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, өөрийн компанидаа худалдан авах олон сайхан технологи энд бүрэн байна. Олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох боломжоор хангасан орон нутгийн удирдагууддаа баярлаж талархсанаа илэрхийлье.  

 

  

 

Холбоотой мэдээ