ӨМНӨГОВЬ: Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хөдөө орон нутгийн иргэдийг хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-20 15:37:21

Даланзадгад /МОНЦАМЭМонгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүн амын эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан зонхилон тохиолдож байгаа халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг Өмнөговь аймагт хийж байна.

 


Тус ажлын хүрээнд 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс уул уурхай дагасан хүн амын төвлөрөл ихтэй бүс нутгууд болох Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сумын 18-30 насны 4122 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрууллаа.

Үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийг хамруулснаар халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлэх, улмаар үр дүнтэй эмчилж, санхүүгийн дарамт үүсэхээс сэргийлэх, амьдралын явцад гарах элдэв хүчин зүйлсээс хамгаалах зэрэг чухал ач холбогдолтой.

2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан “Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд дээрх сумдад хийж байгаа эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд шаардлагатай зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэн ажиллаж байна.




Харин иргэд эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн тохиолдолд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой юм.

Холбоотой мэдээ