ӨМНӨГОВЬ: Цэмцгэр Даланзадгад аян "Хаврыг цэмцгэр угтъя" уриан дор хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-31 14:51:22

Даланзадгад /МОНЦАМЭ/ Хотынхоо иргэдийг эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Цэмцгэр Даланзадгад” аян эрчимтэй өрнөж байна.

 

Тус аянд Даланзадгад сумын Оюуны мэлмий 4 дүгээр сургуулийн хамт олон “Хог биш мод тарья уриалгаар нэгдэж байгаа бол Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Дотоодын цэргийн алба хаагчид ундны усны эх үүсвэрийн гүний худаг, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн дагуух гуу жалганы эзэнгүй хог хаягдал, малын сэг зэмийг цэвэрлэлээ.

Алба хаагчид нийт 20 тн хог хаягдлыг цэвэрлэн түүж төвлөрүүлсэн бөгөөд Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны ажилчидтай хамтран нэгдсэн хогийн  цэгт зөөвөрлөн хүргэх ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн Даланзадгад хотын ундны усны аюулгүй байдлыг хангаж байдаг усны эх үүсвэрийн гүний худгуудын орчимд хог хаягдлаа хаяхгүй байхыг алба хаагчид уриаллаа.

Мөн хотын гадна орчинд эзэнгүй хог хаягдал ихээр үүсэж байгаа тул иргэд олон нийт, барилгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хариулцлагатай ухамсартай хандаж, хотын соёлд суралцах, хог хаягдлаа төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөн хаяж байхыг холбогдох мэргэжилтнүүд анхаарууллаа.

Холбоотой мэдээ