ӨМНӨГОВЬ: Сарын эхээр цасан болон шороон шуургатай байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-31 12:34:52

Даланзадгад /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт нутгаар 4 дүгээр сарын эхний 7 хоногийн байдлаар цас болон шороон шуургатай байхыг аймгийн ОБГ-аас анхааруулж байна.


4 дүгээр сарын 1, 2- нд зарим газраар бороо, цас орж цасан болон шороон шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.


Тиймээс малчид, ард иргэд гэнэтийн салхи шуурганд малтайгаа уруудах, төөрөх, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх, өндөр настан, бага насны хүүхдийг мал хариулгад оролцуулахгүй байх, малыг ойрын бэлчээрт хариулах, автозамд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул алсын замд гарч байгаа иргэд, жолооч нар хөдөө орон нутагт зорчихдоо баталгаатай зам, гүүр, тэмдэг тэмдэглээгээтэй газраар явах, салхи, шуурганы үед аян замд гарахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, цасан шуурга шуурвал төв суурин газар бараадахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ