ӨМНӨГОВЬ: ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн сурч амьдрах орчныг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-18 15:35:11

Өмнөговь /МОНЦАМЭ/  НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр аймгийн хэмжээнд 31 цэцэрлэгийн 183 бүлэг, 17 дотуур байрны хүүхдийн аяга, таваг угаагч, ариутгагчийг шийдвэрлэн холбогдох газруудад хүлээлгэн өглөө.

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” зорилтын хүрээнд өөрсдийн нөөц бололцоогоор дотуур байраа тохижуулан хүүхдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хамгийн сайн хангаж ажилласан Булган сумын ЕБС-ийн дотуур байрыг урамшуулан бүрэн автомат угаалгын машин, 65 инчийн ухаалаг дэлгэцийг гардуулан өгсөн байна. 

Харин Мандал-Овоо сумын 17-р цэцэрлэгт хөргөгч, махны машин зэргийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс шийдвэрлэж өглөө.

Өмнөговь аймгийн хувьд цэцэрлэг болон сургуулийн дотуур байрны сурагчдын хоолны мөнгийг “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд нэмэгдүүлсэн.

Ийнхүү сурагчдын сурч хөгжих, ая тухтай орчныг сайжруулах, зөв хооллолт, эрүүл ахуйн чанар стандартыг хангах замаар эрүүл чийрэг, ирээдүй хойчоо бэлтгэх зорилготой төлөвлөгөөт ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна.

 

Холбоотой мэдээ