Завханд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-12 15:56:40

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн хүн ам залуу насны бүтэцтэй хэвээр байгаа бөгөөд нийт хүн амд 14 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь нэмэгдэж байна.

Иймээс цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Харин 10-14 насны хүүхдийн эзлэх хувь буурсан нь 2005 оноос өмнөх жилүүдэд төрөлт бага байсныг харуулж байна. 2021 оны жилийн эцсийн статистикаас үзэхэд хөдөлмөрийн буюу 15-64 насны хүн амын эзлэх хувь 3.3 пунктээр нэмэгджээ. Үүнийг хөдөлмөрийн насны хүн амын өсөлттэй холбон ойлгож болох юм. Хөдөлмөрийн насны хүн амын хувийн жин өндөр байгаа нь 1990-ээд оны төрөлт, хүн амын тооны өндөр өсөлттэй холбоотой бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь ажиглагдаж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Ташрамд, тус хэлтсээс сар, улирал бүр аймгийн хүн ам зүйн бүтэц, судалгаа, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боловсролын сонирхолтой судалгааг сэтгүүлчдэд мэдээлж байхаар болжээ. 

Холбоотой мэдээ