Уран шувуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-01 15:45:18

 Ховд аймгийн нутагт  Уран шувуу буюу жинхэнэ нэр нь бургасны уран шувуу нэртэй үзэсгэлэнтэй нэгэн шувууны төрөл амьдардаг.

 Уран шувуу Ховд аймгийн Булган голын сав, Ховд голын савын бургасанд амьдардаг,нэн ховор шувуудын нэг. Дээр үед хөдөөний зарим  айлууд уран шувууны үүр буюу зориуд урлан оёсон мэт хүүхдийн бойтог хэлбэртэй, цагаан эсгийгээр зулсан мэт нарийн гоё хийцтэй үүрийг гэртээ авч ирж, ханын толгойдоо өлгөсөн байдагсан.

Энэ ажилсаг шувууг монголчууд уран шувуу хэмээн өхөөрдөн нэрлэж, хайрлаж хамгаалсаар иржээ. Ховд аймгийн залуу уран бүтээлч, Дээж студийн захирал, гэрэл зураг сонирхогч Д.Энхоргил энэхүү уран шувууны зургийг цомогтоо нэмжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ