Коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш нийт найман хүн эндээд байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-03 17:57:08
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвараар нэг иргэн нас баржээ. 

-“Өнөөдөр аймгийн хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 131 сорьцод түргэвчилсэн шинжилгээ хийхэд зургаан хүний шинжилгээ тод эерэг гарч, шинж тэмдэг илрэн батлагдсан тохиолдол 2038 боллоо. Шинээр бүртгэгдсэн зургаан тохиолдол нь Нөмрөг, Тэлмэн сумуудад гарчээ. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 37 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 1729 хүн эдгэрсэн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 296 иргэний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 181, хүндэвтэр 112, хүнд гурван хүн байна. Гэрийн хяналтад 37 иргэн эмчлэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ найман хүн эндээд байна. Тиймээс иргэд дор бүрнээ хянамгай байж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх хэрэгтэй. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ