Отгонтэнгэрийн дархан цаазат газарт отоглох, хоноглох цэгтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-28 11:22:06

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Отгонтэнгэрийн дархан цаазат газрын аяллын гол маршрутад отоглох хоноглох цэгийг байгуулжээ.

-“Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хэрэгжиж буй Монгол, Герман улсын хамтын ажиллагааны хүрээнд "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох’’(kfw) төслийн санхүүжилтээр аялагчдад зориулсан отоглох, хоноглох цэгийг байгуулсан. Тодруулбал Отгонтэнгэрийн дархан цаазат газрын аяллын гол маршрутын дагуу буюу Алдархаан сумын Даян хэсэг Хадат аманд цэгийг байгуулсан. Дотоод, гадаадын зорчигчдын тав тухтай, байгальд ээлтэй аялах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой  байгууламжийг барьж ашиглалтад орууллаа.


Тус отоглох цэг нь 36м*63м хэмжээтэй 18 автомашины зогсоолтой. 20 майхан барих талбайтай, тэмдэг, тэмдэглэгээ, морины уяа, мэдээллийн самбартай. Мөн ширээ, сандлын хослол, ширээ сандал бүхий сүүдрэвч, ил гал түлэх цэг, шорлог хийх зуух, галын саравч, сэргээгдэх эрчим хүчний гэрэлтүүлэг, нийтийн ариун цэврийн өрөө, гар угаалтуур бүхий байгууламж юм. Аялал, амралт зугаалгын улиралд дотоод гадаадын жуулчид дээрх чиглэлд зорчих, аялах нь ихэсдэг. Тиймээс үзэсгэлэнт байгальдаа, дархан цаазат газарт аялагчдыг тухтай, байгальд зүй зохистой аялахыг уриалж байна” гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ