Завханд 9 сум хөдөлгөөнийг хязгаарлаж тэг зогсолттой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-05 17:32:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр 14 иргэн халдвар авсан нь батлагдаж нийт тохиолдол 1335 боллоо.

Өнөөдрийн байдлаар тус аймагт батлагдсан тохиолдлуудаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 897 хүн эдгэрлээ. Өчигдөр зургаан иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад гарчээ. Өнөөдөр шинээр Тосонцэнгэл суманд зургаа, Тэс суманд зургаа, Тэлмэн суманд хоёр иргэн халдвар авчээ. 

Аймгийн хэмжээнд эмнэлэгт 387, Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээрээ нийт 41 иргэн эмчлүүлж байна. Эмнэлэгт болон гэрээр эмчилж байгаа иргэдээс биеийн байдал нь хүнд 10 хүн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд байнгын дөрөв, түр 67, нийт 71 хяналтын цэгт 131 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр хяналтын цэгүүдэд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын алба хаагчид ээлжээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. 7-р сарын 5-ны өдрийн байдлаар 9 сум хөдөлгөөнийг хязгаарлаж тэг зогсолттой байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ