УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Булган аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 13:52:33

УИХ-ын  дарга З.Энхболд Булган аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзлаа. Уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, УИХ-ын сонгуульд Булган аймгийн ардчилсан намаас нэр дэвшигч О.Амартүвшин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж, Булган аймгийн харьяат Улсын заан М.Өсөхбаяр нар оролцлоо.

Тэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бүтээн байгуулалт, хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Уулзалтын төгсгөлд иргэд асуулт асуусан нь Засгийн газар иргэдээс хувьцаа худалдан авч байгаа талаар асууж, бага насны хүүхэд, өндөр настнууд, оюутнууд хоосон хоцорч байгаа талаар санал гомдлоо хэллээ. Энэ тухайд ахмадууд, оюутнууд өмнө нь авсан учраас дахин олгох боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Тэд онгоцоор айлчилж байна. Энэ нь 3 машины шатахууныг хэмнэж байгаа гэнэ. Орон нутгийн сумдад онгоц нисгэх гэж байгаа тул онгоцыг өөрөө эхэлж туршиж байгаагаа УИХ-ын дарга онцоллоо.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ