Ирэх долоо хоногоос иргэдийг дархлаажуулалтад хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр зорилтот
бүлгийн албан хаагчдын хоёрдугаар тунгийн вакциныг хийж эхэлжээ.
-“Зорилтот бүлгийн албан хаагчдын хоёрдугаар
тунгийн вакциныг аймгийн хэмжээнд тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион
байгуулна. Улиастай сумын албан хаагчид өнөөдөр хуваарийн дагуу дархлаажуулалтад
хамрагдлаа. Албан хаагчдын хоёрдугаар тунгийн вакциныг хийж дууссаны дараа
эхний ээлжид 50-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд
байна. Дархлаажуулалтад хамрагдах иргэдийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ.
Энэ удаад тус аймаг хоёр дахь тунгийн 5547 хүн тун вакциныг хүлээн авсан. Мөн хилийн
цэргийн ангийн албан хаагчдын нэг, хоёр дахь тунгийн вакцин нэмэлтээр ирсэн
байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.