Сүү, сүүн бүтээгдэхүүний брэнд дэлгүүрийг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-05 14:50:29

Ховд /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын "Secim" төслийн  дэмжлэгээр Ховд аймагт сүү, сүүн бүтээгдэхүүний брэнд  дэлгүүр нээгдлээ.   

Иргэн, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд танилцуулах, борлуулах, өрхийн орлого нэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон нутагт үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэнд дэлгүүрийг  ийнхүү анх удаа  нээв. 

Тус дэлгүүрт  худалдаа эрхэлж буй гурван иргэн сүү, тараг, ааруул, шар тос, зайрмаг зэрэг 10 гаруй төрлийн нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлийн бөөний үнээр борлуулж байна.

Бүтээгдэхүүн нь  нутгийн брэнд  хэмээх  тодотголтой  стандарт  сав баглаатай бөгөөд иргэдэд эрүүл, аюулгүй орчинд үйлчилгээ үзүүлж буйгаараа давуу талтай аж.

Энэхүү дэлгүүр нь аймгийн төв талбайн баруун талд байрлах ба нийтийн орон сууцны хүн амд үйлчилгээг ойртуулж буйгаараа онцлог гэж худалдаа эрхлэгчид ярив.



Холбоотой мэдээ