Цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ 2018 оны 12-р сарын 24-нөөс 12-р сарын 31-нийг хүртэлх 7 хоногийн цаг цагаарын урьдчилсан төлөв байдлаас үзэхэд Ховд аймгийн ихэнх нутгаар 25,26-нд бага зэргийн цас, 27-30-нд зарим газраар ялимгүй цас орно.
Салхи 24-нд зарим газраар 10-12м/с, 29,30-нд Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Агаарын температурын хувьд нийт нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөвтэй. 27-ноос нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.