Шинэ жилийн баяр сайхан баяр хэдий ч иргэдэд дарамт болж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-27 15:19:07

Ховд /МОНЦАМЭ/ Хоёр оны заагт ирэхэд хүн бүр л хийсэн ажлын амжилтаа дүгнэж ирэх оноо төлөвлөдөг. Ингээд шинэ жилийн баяраа тэмдэглэж гэр бүл, хамт олонтойгоо баярладаг уламжлалтай. Аливаа баярыг утга учиртай тэмдэглэх нь чухал билээ. Ховд аймгийн  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Ариун шүд” эмнэлгийн захирал Б.Ариунтөмөр уриалга гаргасан байна.
“Олон баяр тэмдэглэдэг нь манай ард түмэнд дарамт болж байна. Жилийн хоёр сарын хугацааг нь баяр тэмдэглэхэд зориулагддаг гэсэн тооцоо судалгаа байна. Шинэ жилийн баяр бол хүн бүрийн дуртай хүсэн хүлээдэг баяр гэвч одоо харахад маш үрэлгэн баяр болж хувирчээ. Надад л гэхэд долоон өөр газраас шинэ жилийн баярын урилга ирсэн. Баяр бүр төлбөртэй. Хамгийн бага нь гэхэд л 50000 түүнээс дээш хураамжтай баярлах нээ. Мөн баярт зориулж гоёлын хувцас авах хэрэгтэй болно. Хүүхдүүдийн баяр хүртэл төлбөр хураамжтай болсон байна. Бид хүйтэн өвлийг даван туулахын тулд нүүрс түлээгээ бэлтгэх хөршдөө туслах хэрэгтэй байдаг. Бензиний үнэ нэмэгдсэн гээд өргөн хэрэглээний бүх бараа өссөн байна. Эмэгтэй хүн бол гэр бүлийнхээ гол хүн байдаг. Гэр бүлдээ юу өгөх бэ? ямар хоол идүүлэх бэ гээд иймээс бүсгүйчүүддээ уриалахад ухаалаг байгаарай. Зөв тооцоотой байж гэр бүлдээ эрүүл мэнд жинхэнэ баяр хөөрийг авчраарай гэж уриалмаар байна.”
Манай аймаг 87 мянган хүн амтай, хорин дөрвөн мянган өрхтэй. Гурван өрхийн нэг нь ядуу амьдарч байна. Тэгэхээр найман мянган ядуу айл өрх байна гэсэн үг. Шинэ жилийн баяр хэдийгээр сайхан баяр ч гэсэн гэр бүлүүдэд ихээхэн дарамт болж байна хэмээн ярьж байна.


Холбоотой мэдээ