Алтай суманд хүчтэй газар хөдлөлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-27 10:21:00

Ховд/МОНЦАМЭ/2018 оны 12-р сарын 26-ны шөнө Улаанбаатарын цагаар үүрийн 04 цаг 56 минут 36 секундэд Ховд аймгийн Алтай сумаас зүүн зүгт  Цахиур хэмээх газар 57 км-ийн зайд магнитуд нь Мl=4.7 -той тэнцэх хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн төв: өргөрөг 45.69N, уртраг 93.00E байсан гэж Ховд аймгийн Одон оро геофизийн салбар хүрээлэнгээс мэдээллээ.

Холбоотой мэдээ