Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад 300 гаруй иргэн хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-25 20:10:53

Ховд/МОНЦАМЭ/ Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт”-ыг энэ оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. 
Ховд аймгийн Нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд 69, Төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 17, нийт 86 ажлын байрны сул орон тоо зарласан бөгөөд 12 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд бүртгэл явагдаж, 302 иргэн шалгалтад хамрагдсан байна. 
Үүнээс Нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтад 33
, Туслах түшмэлийн ангиллын төрийн албаны мэргэшлийн шалгалтад 30 иргэн тэнцсэн байна. Мөн Төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтнуудыг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтад 30 иргэн оролцсоноос 28 нь тэнцсэн гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллэв.

Холбоотой мэдээ