Үйлдвэрлэгчид 32,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-03 11:04:46

Ховд/МОНЦАМЭ/.Аймгийн ЗДТГ-аас Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ховдод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээ цэгүүдийг бий болгох, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилтын дагуу "Ховдод үйлдвэрлэв" бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сумдад бүсчлэн зохион байгууллаа.

Энэ удаа Манхан, Эрдэнэбүрэн, Мөст, Булган сумыг түшиглэн тухайн сумдын ЗДТГ-тай хамтран хөдөөгийн 16 сумын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг оролцуулсан байна.

Бүсчилсэн үзэсгэлэн худалдаанд нийт 150 гаруй үйлдвэрлэгч 120-иод нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэснээс 32,0 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж, орлогоо нэмэгдүүлсэн байна.

Үзэсгэлэн худалдаанд ХХҮГ-аас хэрэгжиж байгаа зургаан төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэн, нөхөрлөл хоршоод оролцсон юм. Бүсчилсэн үзэсгэлэн худалдаа орон нутгийн бизнес эрхлэгчдэд харилцан туршлага солилцох боломж олгож, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, тэдний үйл ажиллагааг дэмжин сурталчлав.


                                                                                                                                                                      А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ