“Ховд Дулааны станц" өвлийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/."Ховд дулааны станц" ТӨХК өвлийн бэлтгэл ажил, их засварын ажлаа 100 хувь гүйцэтгэж, хөрөнгө оруулалт бусад ажил 80-85 хувийн гүйцэтгэлтэй, 10 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа ба нүүрс татах ажлын бэлтгэлийг бүрэн хангасан байна.
Дээрх станц нь 2018-2019 оны өвлийн улиралд 1500 гаруй айл өрх, 23 төсөвт байгууллага, 56 ААНБ-ын 636 мянган метр куб эзэлхүүнтэй 180 гаруй обьектын 20,4 Гкал/ц ачаалалтай хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр 100 хувь ханган ажиллаж байгаа юм.Монгол Улсын Эрчим Хүчний Сайдын 2018 оны 109 дүгээр тогтоолоор халаалт дулааныг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс албан газар, айл өрхүүдэд түгээхээр шийдвэрлэсэн байдаг ч аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан халаалт дулааныг урьдчилан түгээх үүрэг өгсөний дагуу есдүгээ сарын 27-ноос эхэлж халаалт, хэрэглээний халуун усыг түгээж байна.
А.Бямбасүрэн