ТОЙМ
Нийслэлд утааны гурван голомтод 198 мянга 337 өрх нүүрс түлж байна
БОАЖ сайд Н. Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нар 2018 онй 07 дугаар сарын 16-ны А/226- А/619 тоот хамтарсан захирамжаар нийслэлийн агаарын чанар (утааг арилгах)-ыг сайжруулах голомтыг шинэчлэн тогтоожээ.Утааны нэгдүгээр голомт, Сонгинохайрхан дүүргийн 2,3,4,5,6,7,8,9,10,11,19,23,24, 25,26,27,28,30,31, Баянзүрх дүүргийн 2,4,5,9,17,19,20,21,22,24,27, Чингэлтэй дүүргийн 7,8, 9,10,11,12,13, 14,15, 16,17,18,19, Сүхбаатар дүүргийн 9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20, гэсэн 55 хорооны 130 мянга 706 өрхийг хамруулжээ. Харин хоёрдугаар голомтод, Сонгинохайрхан дүүргийн 1,20,21,22,32, Баянзүрх дүүргийн 8,10,11,12,13,14,16,23,28, Баянгол дүүргийн 9,10,11,20,21,22,23, Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8,9,10,11,12,13,14,16 гэсэн 33 хорооны 65 мянга 976 айл өрх гэж тооцсон аж. Тэгвэл гуравдугаар голомтод, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 1655 өрх байгаа аж. Одоогоор  нийслэлд нийт 198 мянга 337 өрх нүүрс түлж утаа “үйлдвэрлэж” байгаа юм байна. Утааны голомтыг дугаарлан тогтоохдоо 2015-2017 оны хооронд  өвлийн улиралд агаарын бохирдолыг хэмжихээр Баянхошуу, Толгойт МҮОНРТ, Зуун айл, Баруун дөрвөн замд  байрлуулсан автомат суурин харуулуудын ажиглалтын 50 хувьд утаа стантаартаас давсан байжээ. Мөн агаар дахь хүхрийн давхар исэл нэгдүгээр голомтод 10-30 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн гэнэ. Ийм байдал мөн утааны хоёр, гуравдугаар дугаар голомтод 2,5-8 дахин их гэж тэмдэглэгдсэн байжээ. Түүнийг үндсэлэн утааны голомтыг шинэчлэн тогтоосон талаар захирамжид дурьдсан байна.
2406 өдөр
Ёс зүйн доройтолд орсон улстөрчдөд хууль үйлчлэх үү.
Тэгвэл судалгаагаар ЖДҮ эрхлэгчдийн 80 хувьд нь 10 сая төгрөгийн зээл хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байдаг гэж эдийн засагч Т. Доржханд хэлжээ. Харин ийм үйлдвэрлэл эрхлэгчдэд  дээд тал нь 100-200 сая төгрөгийн зээл хэрэгтэй гэнэ. Харамсалтай нь ЖДҮ сангаас зээл авагч төрийн түшээдийн хувьд доод тал нь 950 сая төгрөг, тэгээд л тэрбум төгрөгөөс дээш яригдаж байна. Төрийн түшээд ийм хэмжээний зээл авч байгаа байдал нь санаандгүй үйлдлээс болж олон нийтэд ил болсон бололтой. Тэр нь шинэ сайд баг бүрдүүлэх нэрэн дор шинэ хүн ажилд авч, хуучин  хүмүүсийг нь ажилгүй болгодог  жишгээс гарсан гэх юм. Ажлаасаа халагдсан сайн эр тэднийг илчилжээ. Манайханд  албан тушаалтайгаа, ширээтэйгээ эхээс төрсөн мэт аашилдаг муу зуршил байдаг.Тэр авир ариншин энд гарч иржээ гэсэн ойлголт хэвлэлээр цацагдаж байгаа мэдээллүүдээс харагдах юм. Хамарсалтай нь тэр эрхэмийг  ажлаас нь халаагүй бол энэ асуудал дарагдаад өнгөрөх  магадлал маш өндөр байсан юм биш үү. Энд хууль дүрэм гэж том нэр барьж худлаа “ бүлтрээд” хэрэггүй. Харин улстөрчид, УИХ-ын гишүүдийн ёс  зүйн талаар эхний ээлжинд сөхөх хэрэгтэй болов уу. 
2433 өдөр