Савнаасаа хальсан сангуудын мөнгө
Боловсорлын сан гэж нэг ёроолгүй сав
байдаг юм байна. Ёстой ичиж үхмээр... Тэнд 74 мянган мэргэжлийн депилом
барьцаанд байгаа. Тус сангаас 52 сая ам. доллар зээлүүлжээ. Зээлүүлэх бол нэг
хэрэг, түүнийг эргүүлж төлөх ёстой.
Эргэн төлөлт тус санд тэг гэж хэлж
болно. Зээлээ төлөөгүй эрхэмүүдийн ангилал зэрэглэлийг авч үзвэл “шударга
үнэн”-ий дуу хоолой болж яваа энэ цагийн улстөрчид, түүний үр сад, бүр давраад
тэдний цүнхчид байх жишээтэй. Цүнхчин залуусийн улс төрд орж ирсэн түүх их сонин, дандаа
л нэгээс нөгөөрүү урваж явсан байдаг. Ингэж “улааныг үзэж урвадаг, шарыг харж
шарвадаг” залуус сангийн хөрөнгөөр тоголж явсан байх юм. Ийм учраас ичиж үхмээр
гэж дээр хэлсэн хэрэг шүү дээ. Энэ сангийн хувьд зээл олгодогч эргүүлэн төлөх
механизм нь маш сул. Түүнийг шийдвэр гаргагчид бүгд мэддэг. Гэхдээ сайжруулах
талаар өнгөрсөн хугацаанд ямар нэг алхам хийгээгүй. Тус сангийн зээлийн эргэн
төлөлт сул байх нь улстөрчид, шийдвэр гаргагчдын хувьд нэг нь нөгөөдөө тал засдаг хамгийн том боломж байсан
бололтой.
2316 өдөр