Хууль гаргаж 2015 онд ил болгосон 33 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө
Хууль зүйн
байнгын хорооны хурал дээр сөхөгдсөн энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаан
дээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболдоос “та ийм хууль батлагдахад УИХ-ын даргаар
ажиллаж байсан. Тухайн үед
( АТГ-ын дарга
бондын мөнгө гэж хэлсэн) яагаад ийм хууль батлав” гэж УИХ-ын зарим гишүүн (Т. Аюурсайхан) асууж тодруулах
хэмжээнд хүрлээ. Чуулган дээр гарсан дээрх асуултад, З. Энхболд “эдийн засгийн
ил тод байдлыг дэмжих тухай” хуулийг 2015 онд батлахад, УИХ-д Ардчилсан нам,
МАН, МАХН суудалтай байсан юм. Бүгд ярьж хэлэлцээд баталсан. Тэр үед би УИХ-ын
чуулганыг удирдаж байсан, хуучин парламентын баталсан хуулийн талаар би
дангаараа хариуцлага хүлээхгүй. 2015 онд Чингис, самуурай бонд нийлээд хоёр
тэрбум ам. доллар, нийлээд гурван их наяд төгрөг. Гэтэл ил болсон хөрөнгө 33
тэрбумаар яригдаж байна. Тэгээд ч тухайн үед боондуудын мөнгө зарцуулагдаагүй
байсан. Түүнийг бондын мөнгө гэж үзэх боломжгүй. Шаардлагатай бол УИХ-д 65
суудалтай МАН хуулийг хүчингүй болгож болно. Өршөөгдсөн хөрөнгийг ил тод болгох
саналыг би дэмжиж байгаа. Харин өршөөлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийг
мөнгөн дүнгийнх хамт жагсаалтаар ил болгох хэрэгтэй” гэсэн хариулт өгч байв. Эндээс
хуулийн дагуу ил болсон мөнгөн хөрөнгийн талаарх улс төрчдийн хэлж байгааг
харахад нэг хэсэг нь бондын мөнгө гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь үгүйсгэж
байна. Энэхүү эсрэг тэсрэг байр суурь нийгмээрээ хоёр талцаж 33 их наяд төгрөгийн мөнгөн
хөрөнгийн талаар ярих ярианы сэжүүрийг
сөхөв бололтой.
2251 өдөр