ТОЙМ
Долоон хүний тав нь сарын дунджаас доогуур цалин авдаг
Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-т  энэ оны хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид НДШ төлжээ. Шимтгэл төлөгчдийн 67.4 мянга нь 320000 төгрөг хүртэл, 89.1  мянга нь 320001-500000 төгрөг, 209.1  мянга нь 500001-900000 төгрөг, 148.7  мянга нь 900001-1300000 төгрөг, 42.0  мянга нь 1300001-1500000 төгрөг, 119.6  мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байсан аж.Салбараар  нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарынхны сарын дундаж цалин хамгийн өндөр 2.6 сая төгрөг байна. Харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 615.3 мянган төгрөг буюу хамгийн бага гарчээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны  хоёрдугаар улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.6  мянган төгрөгөөр (2018 оны дөрөвдүгээр улирал) өссөн байна. 
2120 өдөр
Саналын томьёоллыг УИХ батална
Ард нийтийн санал асуулгын зардал дээрхийн нэгэн адил олны анхаарлын төвд байна. Энэ талаар анх “Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжээний зардал гарна” гэж эрх баригчид мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг  2017 онд 14,9 тэрбум төгрөг гэж баталсан юм билээ. Харин анхны санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50 дээр нэмэх нэг хувийн санал аваагүй тул дахин санал хураасан. Дахин санал хураахад долоон тэрбум төгрөг нэмж зарцуулсан аж. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) ард нийтийн санал асуулга явуулахад 29 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан нь бусдын нүдийг орой дээр нь гаргасан гэж хэлж болно. Зардал тойрсон яриа үүгээр хязгаарлагдаагүй. Улсын төсөв тодотгоно, тодотгохгүй Засгийн газрын нөөцөд ийм хэмжээний мөнгө байхгүй гэх мэтээр хүрээгээ тэлэв бололтой. 
2124 өдөр