ТОЙМ
Савнаасаа хальсан сангуудын мөнгө
Боловсорлын сан гэж нэг ёроолгүй сав байдаг юм байна. Ёстой ичиж үхмээр... Тэнд 74 мянган мэргэжлийн депилом барьцаанд байгаа. Тус сангаас 52 сая ам. доллар зээлүүлжээ. Зээлүүлэх бол нэг хэрэг,  түүнийг эргүүлж төлөх ёстой. Эргэн төлөлт тус санд  тэг гэж хэлж болно. Зээлээ төлөөгүй эрхэмүүдийн ангилал зэрэглэлийг авч үзвэл “шударга үнэн”-ий дуу хоолой болж яваа энэ цагийн улстөрчид, түүний үр сад, бүр давраад тэдний цүнхчид байх жишээтэй.  Цүнхчин залуусийн улс төрд орж ирсэн түүх их сонин, дандаа л нэгээс нөгөөрүү урваж явсан байдаг. Ингэж “улааныг үзэж урвадаг, шарыг харж шарвадаг” залуус сангийн хөрөнгөөр тоголж явсан байх юм. Ийм учраас ичиж үхмээр гэж дээр хэлсэн хэрэг шүү дээ. Энэ сангийн хувьд зээл олгодогч эргүүлэн төлөх механизм нь маш сул. Түүнийг шийдвэр гаргагчид бүгд мэддэг. Гэхдээ сайжруулах талаар өнгөрсөн хугацаанд ямар нэг алхам хийгээгүй. Тус сангийн зээлийн эргэн төлөлт сул байх нь улстөрчид, шийдвэр гаргагчдын хувьд  нэг нь нөгөөдөө  тал засдаг хамгийн том боломж байсан бололтой.
1874 өдөр
Сар шинийн мэнд эрдэнийн чулуун хөөрөг
Ахмад болон төрийн хүндтэй  хүнтэй залуу хүн  эхэлж хөөргөөрөө тамхилна. Тамхилахад хүний нас, эрэмбэ дараалал тодорч байдаг. Мөн нүүдэлчдийн дундахь жилийн дөрвөн улирал, болж байгаа онцгой үйл явдал, газар зүйн байршил  мэндчилгээний явцад илүү товойж гарч ирдэг гэж хэлж болно. Хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэн нь манай ард түмний хүндэтгэл бахрахлын их баяр байдаг. Монголчууд энэ өдрүүдэд эхлээд ахмад настныхаа амрыг эрж золгочихоод тухлан сууж, “таны бие лагшин тунгалаг уу?, сар шинэдээ сайхан шинэлж байна уу, даага далантай баяруу булчинтай, төлөг сүүлтэй, ботго бөхтэй, сүрэг мал мэнд тарган тавтай сайхан оров уу гэж  харилцан мэндлээд хөөрөг зөрүүлэн тамхилдаг. Ингэж мэндлэхдээ залуу хүн ахмад настан буурал, хүндэт зочныг суудалдаа тухалсны дараа хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхэсхийн барьдаг.  
1902 өдөр