ТОЙМ
Хөрөнгө орлогын мэдүүлэг ба олон нийтийн хяналт
Аль ч шатны төрийн албан хаагч хөрөнгө орлогоо АТГ-т үнэн зөв мэдүүлэх нь хуулиар хэлээсэн үүрэг нь. Хэрэв хөрөнгөө дутуу, буруу мэдүүлсэн байх аваас түүнийг хууль хяналтын байгууллага шалгах нөхцөл болно. ХОМ-ээ буруу өгснөөсөө болоод шалгуулах төрийн албан хаагч өнгөрсөн хугацаанд цөөн боловч гарчээ. Ёс суртахууны хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорч, улмаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс ч мэр сэр бий. Тэднээс тоймлон авч үзвэл С.Баярцогт (2013 он)  ХОМ-тээ  алдаа гаргасан тул тухайн үед хашиж байсан УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж сул гишүүн болсон.  Харин 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа тэрбээр сул иргэн болсон байдаг. Одоо түүнийг АТГ шалгаж байгаа. Саяхан яллагдагчаар татсан тухай мэдээлэл цацагдаж байна билээ.  Ийм болохоор ХОМ-т хөнгөмсөг хандаж болохгүй.
2277 өдөр
Татварын хуулийн танд ашигтай заалтууд
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Гадагшаа шилжүүлэх орлогын суутгалыг 15 хувь (20 хувь байсан)  болгон бууруулсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод суутгадаг татварыг тав болгон (20 хувь байсан) бууруулжээ. Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг татварыг тав болгосон (10 хувь байсан) байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө Оршин суугч этгээдийн татвар15 хувь болон (20 хувь байсан) буурчээ. Түүнийг дагаад хүүгийн орлого нь 10 хувь болох гэнэ. Орон сууцны татварын хөнгөлөлтийг зургаан сая (3 сая байсан)  төгрөг болгон өсгөжээ. Энэ бол татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид  боломж олгож байгаа  заалтууд гэж эрх бүхий  албан тушаалтнууд тайлбарлаж байна.
2281 өдөр
Ноолуур ченжийн гараас биржийн тогтолцоо руу
ХААБ хэмээх төрийн өмчийн компанитай болсоноор ямааны ноолуур (хонь тэмээний ноос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн) ченжийн гараас мултарч биржийн тогтолцоонд шилжиж байна гэж үзэж болохоор болжээ. Ноолуурын өнгөрсөн жил хүрсэн өндөр үнэ, өсч тогтоворжих болов уу гэсэн хүлээлт бий болжээ. Тус бирж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумдын Засаг даргын Тамгийн газартай хамтран ноолуурын төвлөрсөн худалдаа зохион байгуулжээ. Төвлөрсөн худалдаа ингэж  зохион байгуулсан нь малчид, хоршоодыг арилжаанд шууд оролцуулах зорилт тавьсан аж. Энэ зорилтоо биелэн 20 гаруй тонн ноолуурыг 133-138 мянган төгрөгөөр борлуулсан байна. Ноолуурын арилжааны хамгийн идэвхтэй үе нь өнгөрсөн сарын 20-оос долдугаар сарын 20 хүртэл байдаг. Үнэ хэвээрээ хадгалагдаж биржийн арилжаанд оролцох малчид, хоршооны үйл ажиллагаа эрчимжих биз ээ.
2288 өдөр
Шүүгчийн засаглалаар солигдсон шүүх засаглал
Ял эдэлж байгаа Б. Содномдаржаа, Т. Чимгээ нарыг сэжиглэн шалгах явцдаа хорих ангийн камерт дарамталсан, бусдаар дарамтлуулсан 660 хоногийн бичлэгээс эхний өдрүүдийнхийг нь ТЕГ түүвэрлэн авч УИХ-ын гишүүдэд хуулийн төслийг хэлэлцэх явцад хуралдааныг завсарлуулан тусгай бэлтгэсэн танхимд үзүүлэв. Энэ бол баримтыг улс төрчид үзэж байгаа болохоос мэргэжлийн байгууллага шинжээчийн хийсэн үнэлэл дүгнэлт биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Сэжигтнийг эрүүдэн шүүсэн  дээрх үйлдэлд нийслэлийн прокурор эрүүгийн хэрэг үүсгээд АТГ шалгаж байгаа юм билээ. Түүнийг шалгаж үнэн мөнийг тогтооход хургацаа орно. Бас дээр нь улс төр нэмэгдэх биз. Аль болох улс төрөөс ангид эрүүгийн хэргийг шалгах хэрэгтэй гэж хууль сахиулагчид ярьдаг. Гэвч улс төрчийг 1998 онд егүүтгэсэн энэ хэрэг улс төрөөс ангид шалгагдах боломж бараг байхгүй болов бололтой. Гэвч шалгаж үнэн зөвийг нь тогтоох эрэлт, хэрэгцээ шаардлага нийгэмд байна.
2291 өдөр