Аймгийн төв доторх хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоов
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 12 дугаар сарын 01-ний 628 дугаар
захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын
зэрэгт шилжүүллээ. Үүнтэй холбоотойгоор зарим дэглэмийг сулруулж, харин авто
тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг хэвээр
үлдээв.
1728 өдөр