Хүнсний дэлгүүр, эмийн сан энэ сарын 27-ноос хэвийн ажиллана
Орхон /МОНЦАМЭ/ Маргааш буюу 11 дүгээр сарын 27-ны 08.00 цагаас Эрдэнэт хотын 304 хүнсний дэлгүүр, 65 эмийн сан ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 08.00-18.00 цаг хүртэл ажиллана. Дээрх 304 дэлгүүрт ажиллах 428 худалдагчийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулж дэлгүүрүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.
1723 өдөр