Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийг автомашинаар хангалаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-09 14:31:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын шийдвэрээр Засаг даргын Тамгын газарт ашиглаж байсан "Ланд-200" маркийн автомашиныг Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлж, хүлээлгэн өглөө.

Хархорин сум нь түүх, соёлын өв уламжлалыг хадгалсан үзвэр, үзмэр ихтэй томоохон суурин учраас төрийн өндөрлөг, гадаад улсын төрийн тэргүүнүүд айлчлан ирэх нь их байдаг. Тэрхүү үйл ажиллагааны үеэр хамгаалалт авахад туулах чадвар сайтай автомашин чухал байдаг юм” хэмээн тус газрын дарга О.Ганбат хэлэв.

Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд нь аймгаас цаг ямагт дэмжиж, автомашинаар хангах асуудлыг шат дараатай шийдвэрлэсээр байна.

Өнгөрөгч оны сүүлээр Богд сум дахь сум дундын Цагдаагийн тасаг, Уянга сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд зориулан аймаг, сумын төсвөөс туулах чадвартай автомашинаар хангасан юм.

Холбоотой мэдээ