Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг
хангах, болзошгүй эрсдэлээс
урьдчилан
сэргийлэх шалгалт зохион байгуулж байна.
Энэ нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах, хоол хүнсээр
дамжих хордлогоос сэргийлж, зөвлөмж, зөвлөгөө өгөхөд чиглэж
буй.
Хяналт шалгалтын ажил хоёрдугаар
сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Одоогийн байдлаар зах, худалдааны төв, хоол
болон хүнсний үйлдвэрлэлийн 75 газарт хяналт
шалгалт хийжээ. Шалгалтаар хүнсний
болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн
үйл ажиллагаа, худалдаа, хадгалалт, түгээлт, тээвэрлэлттэй холбоотой 106 зөрчил илрүүлжээ. Ингээд илэрсэн
зөрчлийн 75 хувийг газар дээр нь арилгаж ажилласан гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Тус ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 01/05 тоот удирдамжийн дагуу зохион байгуулж буй.