Иргэдийг орон нутагт нь буцаах, татан авах бэлтгэл ажил хийж байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Улаанбаатар хот болон аймгуудад хөл, хорионд орсон олон иргэн бий. Улсын онцгой комиссоос 12 дугаар сарын нэгэн хүртэл зарласан бэлэн байдлын зэрэг цуцлагдвал аймгийн хэмжээнд хөл хорионд орсон иргэдийг нутаг буцаана. Үүний өмнө иргэдийн судалгаа гаргаж, шинжилгээнд хамруулах ажил хийнэ гэж аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдэгдлээ.
1727 өдөр