Өлгий хотод 71,7 мянган метр квадрат талбайд халдваргүйтгэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-03 17:06:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Өлгий хотын 84 байгууллага, аж ахуйн нэгжийн байр, талбайд мэргэжлийн байгууллагаас халдваргүйтгэл хийлээ.

Халдваргүйтгэл хийсэн нийт талбайн хэмжээ 71,7 мянган метр квадрат байна.  

Үүнээс хүнсний байгууллагын 13,4 мянга, эрүүл мэндийн байгууллагын 7,5 мянга, боловсролын байгууллагын 15,5 мянга, бусад үйлчилгээний байгууллагуудын 9,9 мянга, Өлгий сумын нийтийн эзэмшлийн 25,6 мянган метр квадрат талбайг тус тус хамааруулжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас байгууллагуудад үйлчлүүлэгч болон ажилтнуудад гар угаах нөхцөл боломж бүрдүүлэх, гадна орчны 50 метр хүртэлх газрыг тогтмол цэвэрлэж хэвшил болгох шаардлага тавьж байна. 

Холбоотой мэдээ