“Аймгийн аварга малчин”-аар 53 хүнийг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-02-03 19:01:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн сар шинийн босгон дээр улс, аймаг, сумын аварга малчин, саальчин, тариаланч, фермерийг тодруулан шагнадаг уламжлалтай. Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хулгана жилийн аварга малчин, саальчин, тариаланчийг шалгаруулах тухай хэлэлцлээ.

 

Зөвлөлийн гишүүд сумдаас аймгийн ХХААГ-т ирүүлсэн материалыг шалгуур үзүүлэлтийн дагуу хэлэлцэж, “Аймгийн аварга малчин”-аар 53, “Аймгийн аварга саальчин”-аар 3, “Аймгийн аварга тэмээчин”-ээр 4, “Аймгийн аварга үхэрчин”-ээр 24 малчныг тус тус тодрууллаа. Мөн “Аймгийн аварга фермер”-ээр нэг аж ахуйн нэгжийг тодруулсан бол “Аймгийн аварга тариаланч”-аар зургаан хүн шалгараад байна.

 

“Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмтэй холбогдуулан шагнал гардуулах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргалаа.  

 

Холбоотой мэдээ