“Толбо нуур” нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-09 14:17:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Практикал даатгалтай хамтран "Толбо нуур" нөлөөллийн ажлыг энэ сарын 15-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Хүйтний улирал эхэлснээс хойш аймгийн төвийн ард иргэд гэр бүл, хамт олон, найз нөхдийн хамт Толбо нуурт очиж амарч байгаа. Энэ үеэр нуур хүрэх замд хурд хэтрүүлэн явах, мөсөн дээгүүр дрифт хийх, машинаар чарга, дугуй чирч тоглох зэрэг зөрчил олноор бүртгэгдэж, хүний амь эрсэдсэн тохиолдол ч бүртгэгдээд байна.

"Толбо нуур" нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Өлгий-Толбо чиглэлийн авто зам дагуух Шар нуурын пост болон Толбо нуурын мөсөн дээр иргэдэд санамж, сэрэмжлүүлэг хийн, зөвлөгөө өгч, хууль дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг "Практикал" даатгалын гарын бэлгээр урамшуулж байна.

Холбоотой мэдээ