Монгол, Гватемалын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-29 10:34:30

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинес Алварадотой энэ сарын 26-нд НҮБ-ын Төв байранд уулзав.


Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурав.


Санамж бичгийг байгуулснаар хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Гватемал Улсын Гадаад хэргийн яам хоорондын Зөвлөлдөх уулзалтын механизм бий болж байгаа юм гэж ГХЯ-наас мэдээллээ.


 

 

Холбоотой мэдээ