Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих бэлтгэлийг хангалаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-11-30 21:35:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайгаас бусад аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 12 дугаар сарын нэгний өглөөний 06 цагаас шилжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргав. 

-Аймаг доторх замын хөдөлгөөнийг нээх /аймгаас сум руу, сумаас сум руу/

-Өлзийтийн постоор дамжин өнгөрөх хяналт, шалгалтын ажлыг илүү чангаруулах

-Архангай аймагтай залгаа орших сумдын нэвтрэх хөдөлгөөнийг хянах постыг Эрдэнэцогт сумын нутагт байгуулах

-Аймаг тойрсон жижиг постуудыг буулгах 

-Улаанбаатар хотоос ирэх орон нутгийн  иргэдээ хүлээж авах бэлтгэлийг сайтар хангах

-Эрсдэлт бүлгийн 2000 гаруй айл өрхөд тусламж хүргэх

-Барааны зах, дэлгүүр, үсчин гоо сайхны үйлчилгээг нээх

-Үйлдвэрлэл үйлчилгээний салбарын үйл ажиллагааг эхлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм, халдваргүйтгэл ариутгалыг сайтар хийлгэх, хангуулах

-Нисэх буудал дээр зорчигч хүлээн авахтай холбоотойгоор халдвар хамгаалалын дэглэмийг чанд сахиулах, зохион байгуулалтыг сайжруулах

-Томоохон хүнсний дэлгүүрүүдийг хүргэлтээр үйлчилгээ үзүүлдэг болгох

-Аймгийн хэмжээнд төрийн байгууллагууд 10-14 цагт ажиллах

-Иргэдэд шуурхай үйлчлэх, үндсэн чиг үүргийн 11 байгууллага бүтэн цагаар ажиллах 

-Амны хаалтны үнийг нэмэхгүй байх /250 төгрөг/ зэрэг цаг үеийн шийдвэрүүдийг гаргалаа. 

Хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой комиссын гишүүд болон  мэргэжлийн байгууллагуудад Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан үүрэг болгов. 

Холбоотой мэдээ