Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ хэвийн горимоор ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-01 11:55:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс 11 дүгээр сарын 30-ны өдөр ээлжит 33 дугаар хуралдаанаа хийж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй аймгуудын гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан аймгийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдүүдийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагаас эхлэн 12 дугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.

2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд аймгийн хэмжээнд соёл урлаг, олон нийтийг хамарсан хурим найр, сургалт, жагсаал цуглаан, соёл, урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээ, сүм, хийдийн нэгдсэн мөргөлийн үйл ажиллагаа зохион байгуулах, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов.

3. Толбо сумын нутаг дэвсгэр “Баян-Энгэр”, Ногооннуур сумын нутаг дэвсгэрээс Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сум руу гарах, орох “Усан хоолой”-н гүүр, “Таван салаа”-гийн гарам, Алтанцөгц сумын нутаг дэвсгэр “Улаан харгана”, Баяннуур сумын нутаг дэвсгэр ”Цэцэгт”-ийн хавцал, “Цагаан арал“, Булган сумын нутаг дэвсгэр Ховд аймгийн Булган, Мөнххайрхан сум руу орох, гарах авто замын хяналтын цэгүүдийг үргэлжлэн ажиллуулахаар болов.

4. Бүх төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэм сахиулсны үндсэн дээр хэвийн горимоор ажиллуулахыг зөвшөөрөв. 

Холбоотой мэдээ