Баян-Өлгий аймгийн 4991 иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-01 14:27:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг буцаах арга хэмжээ авч байгаа.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар 4991 хүн Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу буцах хүсэлтээ www.119.mn сайтаар дамжуулан гаргажээ. Харин 139 хүн Баян-Өлгий аймгаас нийслэл рүү буцахаа илэрхийлсэн байна.

Орон нутаг руу буцах хүмүүсийг шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсан тохиолдолд автобусны тасалбараа захиалахаар журамласан. Гэвч шинжилгээ өгөхөөс өмнө тасалбар захиалсан, шинжилгээний хариугаа онлайн программд бүртгүүлээгүй зэрэг зөрчлүүд гарч, хүндрэл учруулж байгаа аж.

Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу иргэдийг татахаар 33 автобус бэлэн байна. 

Холбоотой мэдээ