Говьсүмбэр аймагт коронавирусний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-12-01 12:58:53

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны 12 дугаар сарын 1-ний мэдээллээр Говьсүмбэр аймагт ойрын хавьтлаар тусгаарласан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Өмнө нь батлагдсан гурван тохиолдолтой нийлээд тус аймагт коронавирусний дөрвөн тохиолдол бүртгэгдэж байна.

Дээрх дөрвөн тохиолдлын ойрын хавьтлын 152, дам хавьтлын 360 хүнийг тогтоож хяналтад авч шаардлагатай шинжилгээ хийсэн бөгөөд 11 дүгээр сарын 30-ны байдлаар түргэвчилсэн оношлуураар 6197 хүнээс шинжилгээ авсан бол PCR-ийн баталгаажуулах шинжилгээгээр аймгийн хэмжээнд 818 хүнээс шинжилгээ авч ХӨСҮТ-д явуулсан талаар аймгийн ЭМГ-ын мэдээлэлд дурдсан байна.

11 дүгээр сарын 6-наас хойш Улаанбаатар-Сэлэнгийн чиглэлд зорчсон хүмүүс сайн дураар шинжилгээнд хамрагдах ёстой гэдгийг албаныхан онцолсон юм.

Мөн өрх бүрээс нэг хүнийг сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулах ажлыг Сүмбэр сумын II,III  багийн Өрхийн эмнэлэг, төмөр замын Их эмчийн салбар, Шивээговь, Баянтал сумын Эрүүл мэндийн төвд 09:00-18:00 цагт зохион байгуулж байна

Холбоотой мэдээ