“Ногоон ажлын байр хөтөлбөр”-ийн хүрээнд 250 иргэнийг түр ажлын байраар хангана

ОРОН НУТАГТ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-06-15 09:18:57

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Ногоон ажлын байр хөтөлбөр-ийн хүрээнд Говьсүмбэр аймгийн хэмжээнд нийт 250 иргэнийг түр ажлын байраар хангахаар аймгийн ХХҮГ-аас төлөвлөжээ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 100 сая төгрөгийн төсөв баталсан бөгөөд Сүмбэр сумын ЗДТГ, Баянтал сумын ЗДТГ, Шивээговь сумын ЗДТГ, Сум дундын ойн анги ОНӨААТҮГ, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ зэрэг байгууллагатай гэрээ байгуулж иргэдийг түр ажлын байраар хангахаар болсон талаар орон нутгаас мэдээлэв.

Ажлын байраар хангагдах иргэд мод тарих, усалгаа арчилгаа хийх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэнэ.

Холбоотой мэдээ