Шивээговь суманд шинэ цэцэрлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-05-19 14:42:09

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 150 хүүхдийн багтаамжтай гуравдугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил эхэллээ. Уг барилгыг улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Монночи Кон Трейд" ХХК барихаар тендерт шалгарсан байна.

Цэцэрлэгийн барилгын ажлын шав тавих ёслол энэ оны тавдугаар сарын 18-нд болж УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам болон Шивээговь сумын удирдлагууд болон гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцжээ. Шинэ цэцэрлэг барьснаар Шивээговь сумын сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэх болно гэж албаныхан мэдээлэв. 

Холбоотой мэдээ