g.altantsetseg@montsame.go
2026-04-27 00:53:42
Ц.Наран-Эрдэнэ: Зүрхний хэм алдалт оношилгооны лабораторийг ирэх онд байгуулна
Баян-Өндөр, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) 2021 оноос ангиографийн аппарат ашиглан судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагтаа амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Тус төв нь Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр ангиографийн аппаратаар хангагдсан нь энэ төрлийн нарийн мэргэжлийн тусламжийг орон нутагт хөгжүүлэх үндэс болсон юм. Өнгөрсөн хугацаанд уг үйлчилгээг тогтвортой хөгжүүлсний үр дүнд 1600 гаруй иргэнд, тэр дундаа Хойд бүсийн оршин суугчдад оношилгоо, эмчилгээ хийж хүртээмжийг нэмэгдүүлжээ.Энэ талаар Орхон аймгийн БОЭТ-ийн дарга, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний их эмч Ц.Наран-Эрдэнэтэй Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан цөөн хором ярилцлаа.
27 өдөр