ОРХОН: “Хонхтой бөмбөг” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-06 15:28:42

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын 50 жилийн ой, Орхон, Булган аймгийн Засаг дарга нарын 2026 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд “Хонхтой бөмбөг”-ийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг 4 дүгээр сарын 4-нд зохион байгууллаа.  


Тэмцээнд Орхон, Булган, Дархан-уул аймаг, Улаанбаатар хотын 9 багийн 30 гаруй тамирчин амжилттай оролцлоо.


Тэмцээнийг аймгийн БТСГ, Монголын Хараагүйчүүдийн холбооны Орхон аймгийн салбар хороо, аймгийн Боловсролын газар хамтран зохион байгуулсан ба улсын шүүгч Б.Занаа Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж шүүн явууллаа. Орхон аймгийн хувьд улс, аймгийн чанартай тэмцээнүүдэд Хараагүйчүүдийн холбооны салбар зөвлөлийн гишүүд сүүлийн жилүүдэд үнэмлэхүй амжилтыг үзүүлж, ахиц гарч буйг салбар зөвлөлийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ онцоллоо.


Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 400 гаруй харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байна. 





Холбоотой мэдээ