ОРХОН: Өсвөрийн хөгжимчдийн “ Уран эгшиг” уралдаан эхэллээ

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.go
2026-03-30 18:01:50

Баян-Өндөр,2026 оны гуравдугаар сарын 30/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн “Уран эгшиг” улсын уралдааны нээлт Соёл урлагийн цогцолборт боллоо. 


Үндэсний хөгжимчдийн бусад уралдаанаас оролцогчийн тоо, чансаагаараа тэргүүлдэг тус уралдаанд оролцохоор Улаанбаатар хот, 15 аймгийн 500 гаруй өсвөрийн хөгжимчид, 70 орчим багш Эрдэнэт хотноо ирээд байна. 


Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус уралдааныг энэ удаа аймгийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ удаагийн улсын уралдааныг гоцлол хөгжим, цөөхүүл- найрал хөгжим гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулна. 


Гоцлол хөгжимчдийн уралдаан нь морин хуур их хуур, ёочин, ятга, шанз, лимбэ, хуучир гэсэн хөгжмийн төрлөөр бага, дунд, ахлах гэсэн насны ангиллаар, цөөхүүл найрал хөгжим нь насны ангилал харгалзахгүй, гурваас дээш хүний бүрэлдэхүүнтэй байх юм. 

Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт “Хүүхдийн ордон”, “Уран Эгшиг” сургуулийн урлаг зааланд болох юм.