ОРХОН: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хяналт шалгалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хүүхдийн анхдугаар чуулган энэ оны 3 дугаар сард болж, хүүхдүүд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, хүсэлтээ Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, Хот тохижуулах газар, Боловсролын газар, Цагдаагийн газарт уламжилсан юм.
Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын улсын байцаагч нар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй 8 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар нийтийн тээврийн үйлчилгээний автобусны ашиглалтын хугацаа дууссан, хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх орц, гарцгүй, мөн хүүхдэд зориулсан нийтийн тээврийн танилцуулга, мэдээлэл байхгүй зэрэг зөрчлийг илрүүлжээ.
Үүний дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд, үйлчилгээнд явж буй жолооч нарт зориулан хүүхэд хамгаалаллын чиглэлээр сургалтыг тогтмол зохион байгуулахаар болсон байна.