ОРХОН: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эхний улиралд улс, орон нутгийн төсөвт 438,9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2026 оны I улиралд 11.3 сая тонн хүдэр олборлож, 10.1 сая тонн хүдэр боловсруулан, 145.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.59 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 104 хувиар давуулан биелүүлжээ.
2026 оны I улиралд зэсийн баяжмалын экспорт 160.4 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5 хувиар өссөн байна. Харин молибдены баяжмалын экспорт 18 мянган тоннд хүрч, 4.3 хувиар нэмэгджээ.
2026 оны I улиралд нийт 1.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 52 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Улс, орон нутгийн төсөвт энэ оны I улиралд нийт 438.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 42 хувиар өсжээ.