ОРХОН: Энэ сарын 1-ний байдлаар 30.7 тонн мах борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.goе
2026-04-03 20:59:26

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хүн амын 2026 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэхээр ХХААГ-аас хоёр компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. 


Бэлтгэн нийлүүлэх махны хэмжээ 200 тонн бөгөөд төрөл тус бүрээр үнэ тогтоож, тоо хэмжээ, үнийн саналыг тусган үйлдвэрийн аргаар бэлтгэсэн MNS 2456:2009, MNS2457:2009 стандартын шаардлага хангасан махаар хангаж байна. 


Нөөцийн махыг 3 дугаар сарын 15-ны өдрөөс Баян-Өндөр сумын 29, Жаргалант сумын 3 дэлгүүрээр үхрийн мах 14500, хонины мах 12500, ямааны махыг 8000 төгрөгөөр худалдаж байна. 


2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үхрийн мах 16.5 тн, хонины мах 12.5 тн, ямааны мах 1.7 тн, нийт 30.7 тонн мах борлуулсан байна. 


Холбоотой мэдээ