ОРХОН: Аж ахуйн нэгжийн тооллого энэ сарын 13-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-07 14:51:17

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн тооллогыг таван жилд нэг удаа явуулахаар хуульд заасан байдаг.  


Анхны тооллогыг 1991 онд хийж, 7 оронтой регистрийн дугаар олгож байсан бол энэ удаагийнх нь дөрөв дэх удаагийн бүрэн хэмжээний тооллого юм.


Тооллогыг уламжлалт (цаасан) болон цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд уг тооллогод хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, төрийн бус байгууллагууд бүгд хамрагдана.


Тус тооллого нь төрийн бүх байгууллага, аж ахуйн нэгжид хамаарах тул мэдээллийг түгээж, идэвхтэй хамтран ажиллахыг Орхон аймгийн Статистикийн хэлтсээс хүслээ.


Мөн төрийн алба, байгууллагуудыг энэхүү тооллогод санаачилгатай идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Холбоотой мэдээ