ОРХОН: Хуучны ховордсон эд зүйлсийн үзэсгэлэн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-08 15:24:05

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн музей сар бүр өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах аяныг зохион байгуулж байна.


Энэ сард бүх салбарт өөрчлөлт шинэчлэлийг авчирч, хөгжил дэвшлийн хурдасгуур болсон дижитал технологийн өсөлт, өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж, шинэ дэвшилд хүрч байгаа техникийн хөгжлийн түүхийг нийтийн хүртээл болгох, өв цуглуулагчдыг сурталчлах, хөгжлийн түүхийг залуу үед таниулах зорилготой “Техникийн дэвшил” үзэсгэлэн гаргахаар ажиллаж байна. 


Үзэсгэлэнд оролцох эд зүйлсийг 4 дүгээр сарын 13-ныг хүртэл аймгийн музейд бүртгэн хүлээн авч эхэллээ. 



Холбоотой мэдээ