ОРХОН: Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.go
2026-04-07 16:35:54

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Эрүүл мэндийн төлөө-Шинжлэх ухааныг дэмжицгээе” уриан дор нээлттэй өдрийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас А.Амарын талбайд зохион байгуулж байна. 


Өдөрлөгөөр уламжлалт, хүүхдийн эмчийн үзлэг, оношилгоо, нүд, шүд, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө, хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, дархлаажуулалтын талаарх ойлголт, хоол зүйч болон сэтгэл зүйчийн зөвлөгөө үйлчилгээ, биеийн жингийн индекс, түргэвчилсэн тестийн шинжилгээ, хавдрын маркер, мобайл технологи, хүүхдийн хөлийн нум, гишгэлт, ачааллын оношилгоо, яаралтай тусламжийн дадлага сургуулилалт болон эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаа зэрэг үйлчилгээг үзүүлж байна.