Гамшгийн эрсдэлийн удирдлага гэж юу вэ?
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийн тухай ярихын тулд эхлээд гамшиг гэж юу вэ
гэдгийг зөв тодорхойлох ёстой болов уу. Тэгвэл
“гамшиг“ гэж “аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд
хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл,
хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод
нөөц, боломжоос давсан хохирол” хэмээн гамшгаас хамгаалах тухай Монгол
улсын хуульд тодорхойлжээ. Энд багтсан “аюулт үзэгдэл”
гэснийг “ хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар
хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц
халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах” гэж нарийвчилсан
байх юм.
966 өдөр